Бас нэг “Сандуй”

11413

-“60АН” тэрбумын хэрэг задарлаа-

Ардчилсан нам нэр дэвшихээр горилсон гишүүдтэйгээ байгуулсан гэрээ өчигдөр олон нийтэд ил боллоо. Ардчилсан намд үзэл санаа бус, мөнгөний өрсөлдөөн өрнөж байгаад дургүйцсэн Д.Мөнх-Эрдэнэ гэж залуу ил гаргаж ирэв. Тэр гэрээг харах нь ээ, сонгуулийн зардлаа босгох схем нь яах ч аргагүй “60 тэрбум”-ын нэг схем болчихжээ. Гэрээнд нэр дэвшихийг горилогчидтой байгуулсан гэрээндээ тэднээс авсан мөнгийг буцааж олгохгүй, харин манлайлалд оруулж тооцно, нам бодлогоор дэмжинэ” гэсэн утгатай заалт оруулсан нь ингэж дүгнэхэд хүргэж байна. Нэг ёсондоо Ардчилсан намаас Ц.Сандуй, Доржзодов нарын хувилбар төрсөн байна.

С.Эрдэнийн санаачилсан мөнгөний уралдаанд торойж чадаагүй хүмүүс мөнгөө буцааж авч чадахгүй, харин намаасаа бодлогын дэмжлэгийг авах юм байна. Энэ нь сонгуульд Ардчилсан нам ялсан тохиолдолд албан тушаалд томилно гэсэн үг юм. Гэрээндээ нэгэнт ийм ойлгомжтой “өгөөш”-ийг хаяж өгсөн учраас одоо мөнгөтэй хүмүүс мөнгөө бариад гүйлдэж байгаа нь тодорхой. Ардчилсан нам өөрийн гэсэн “60АН тэрбумын хэрэг”-ийг төлөвлөөд хэрэгжүүлж байгаа нь тодорхой байна.

Ц.Сандуй, Д.Ганбаатар нарын “60 тэрбум” хэрэг ч Ардчилсан намын туршлагаас эхтэй гэдгийг Б.Ганбаатар “Ардчилсан нам мөнгө аваад чадваргүй хүмүүс томилсон, тэд нар нь очоод ажил унагасан. Харин бид авахаа авсан ч чадвартай хүн томилно, тиймээс асуудал гарахгүй” хэмээн тодорхой хэлдэг.

С.Эрдэнийн “60АН тэрбум”-ын хэрэг ч үндсэндээ ийм. Нэр дэвшүүлэхдээ өрсөлдөгчдийн тоог хязгаарлаагүй, дэнчин, татварын дээд хэмжээг зааж өгөөгүй. Тэрээр 76 нэр дэвшигчийг тодруулах ажлын хэсгийг өөрөө ахалсан. Тэрээр нэрээ бодоод Д.Габаатарын хэлсэн шиг арай дөнгүүрийг нь дэвшүүлэх байх. Харин ард нь мөнгөөрөө өрсөлдсөн олон хүн намынхаа бодлогын дэмжлэгээр Монголын төрийн удирдах албан тушаалд суух юм байна.

Бас нэг "Сандуй”

Ц.Сандуй, Д.Ганбаатарын “60 тэрбум”-ын схемийг Шүүхээс гэмт хэрэг гэж үзэн “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэсэн үндэслэлээр ял онооосон. Тэгвэл төрийн сонгууль болоогүй байхад гишүүдээ мөнгөтэй, мөнгөгүйгээр нь ялгаж, “Бодлогын дэмжлэг” амлаж байгаа Ардчилсан намын үйлдэл ч гэмт хэрэг мөн.

УИХ-д нэр дэвшигч сонгуульдаа хэдэн төгрөг зарцуулах вэ гэдгийг тойрог бүрээр нь дээрх хүснэгтээс тодорхой харж болно. Мөн аль тойрогт нэр дэвшигчээс АН хичнээн төгрөг нэхэж байгааг 10, 20, 20 хувиа тушаах гэрээний заалтаар нь дээрх хоёр аймгийн аргачлалаар бодоод мэдчихэж болно. Эндээс харвал “60АН тэрбумын схем” Монгол орны 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийг бүгдийг нь хамарсан байна. Сонгуульд Ардчилсан нам ялбал С.Эрдэнэийн АН-д мөнгө төлсөн хүмүүс төрд гарч сууна гэсэн үг юм. Мэдээж, хандивласан мөнгөө буцааж олно.

“Монгол бол үнэндээ хямарсан улс биш, харин хулгай нүүрлэсэн улс” гэж японы нэгэн эрдэмтэн хэлсэн гэдэг. Хулгайч намд мөнгө төлсөн хүмүүс л хийнэ шүү дээ.

Эх сурвал: positive.mn

http://positive.mn/1863?fbclid=IwAR2hG9PJxapeHRhiDYv15kO4nCIfThjBltOurVtbLr-0fOeQ51_eJQ4lkL4


URL: