ТЕГ: Ш.Амгаланг гадаадын тагнуултай хамтран ажилласан гэмт хэрэгт холбогдуулан баривчилсан

397

ТЕГ-ын  Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан Ш.Амгаланг хойшлуулшгүйгээр баривчлаад буй. Гэр бүлийнх нь зүгээс “жиргээнд идэвхитэй байсных нь төлөө баривчиллаа” гэсэн тайлбарыг хийсэн юм.

Тэгвэл Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө:

Тэрбээр “Жиргээнд идэвхтэй байдагтай холбогдуулан баривчлаагүй. Хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх асуудал шүү дээ. Эрүүгийн хуулийн 19.4-т заасны дагуу гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэгт холбогдуулаад Монгол улсын нэр бүхий иргэдийг шалгаж байгаа. Энэ ажиллагааны хүрээнд тодорхой иргэдийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан. Зарим иргэдийг үргэлжлүүлэн хорих асуудлаар зөвшөөрөл авахаар прокурор, шүүхэд саналаа хүргүүлсэн. Заримыг нь үргэлжлүүлэн шалгана. Нууцын зэрэглэлтэй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Үргэлжлүүлэн шалгаж байна. Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд баривчилагаа явуулсан. Хэрэг үүсгээд яллагдагчаар татах, цагдан хорих хүсэлтийг прокурор, шүүх рүү тавьсан. Шат дараатай явагдах байх” гэлээ.


URL: