Налайх дүүрэгт зам засварын ажил хийгдэх тул нийтийн тээврийн чиглэлд ӨӨРЧЛӨЛТ оруулжээ

409

Налайх дүүргийн доторх автозамд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэх болсонтой холбогдуулан 2020 оны тавдугаар сарын 06-н буюу өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн чиглэлд зарим өөрчлөлтийг хийхээр болжээ.

Тодруулбал,

  • ХО:5 “Налайх-Офицеруудын ордон”,
  • ХО:3 “Городок-Налайх”,
  • ХО:4 “Тэрэлж-Мэлхий хад-Офицеруудын ордон” чиглэлүүд Нарлагийн гудамж буюу Шинэ Налайх хорооллын урдуур шинээр тавигдсан авто замаар явж, Нийгмийн даатгалын хойд талбайд зогсон явах тул иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорилгоор төлөвлөж нийтийн тээврээр үйлчлүүлэхийг анхаарна уу.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 7004-4040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.


URL: