Дохионы хэлний хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа

11438

Монголын паралимпийн хороо дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэрийг тэргүүн дээд шагнал болох “Алтан нар” одонгоор шагналаа.

МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгмийн харилцаанд оролцуулах, спортоор хичээллэх ажлыг бид хийдэг ч бидний огт хийж чаддаггүй харилцан ойлголцох, хамгийн чухал ажилд сэтгэл зүрхээ зориулж яваад нь талархал илэрхийлж, МПХ тэргүүн дээд шагналаа гардуулж байна” гэсэн юм.


URL: