Н.Номтойбаяр Онцгой дэглэмийн хаалтыг нэвтлэв

36

Өнөөөдөр Чингэлтэй дүүрэгт ”Ковид-19″-ийн үеийн хөл хорио, авто замын хөдөлгөөнийг хаах дадлага сургуулилт хийж тухайн нутаг дэвсгэрийн замыг хаасан. Энэ үеэр тухайн нутаг дэвсгэрт иргэд зорчихгүй, гэрээсээ гарахгүй байх, аж ахуйн нэгж үйлчилгээ эрхлэхийг хорьсон юм. Харин энэ дэглэмийг УИХ-ын гишүүн  Н.Номтойбаяр зөрчжээ. Түүнийг албадан ирүүлэх шүүгчийн захирамжийг эсэргүүцэн түүний өмгөөлөгч гомдол гаргасан байна. Уг гомдлыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хянаад хэвээр үлдээсэнтэй холбоотойгоор Н.Номтойбаяр өөрийн фейсбүүк хуудастаа “Шүүхийн шийдвэр гарч. Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай. Маргааш 11:00 цагт өөрийн биеэр очиж улстөрийн “яллах дүгнэлт”-ээ аваад АТГ-ын гадаа шууд нийтэд дэлгэнэ. Хэвлэлийнхэн ирвэл талархах болно” гэж байсны дараа тун удалгүй “Онцгой дэглэмийн хаалтны араас Нямдоржын цагдаа дуудаж байна. Өөрөө гүйгээд хүрээд ирлээ. Улс төр орсон цагт хууль ч хамаагүй, онцгой дэглэмийн хаалт ч хамаагүй юм шиг байна. Маргааш өөрөө очъё гэж байхад… Гэхдээ шүүх шудрага байна гэдэгт горьдсоор…” гэсэн байлаа. Тэгвэл тэрбээр хаалтыг нэвтэрч хууль дүрэм зөрчсөн тухайгаа өөрийн фэйсбүүктээ ийнхүү нийтэлжээ. Дадлага сургуулилтын үеийн онцгой дэглэмийг зөрчсөн хувь хүн 150 мянган төгрөг, аж ахуй нэгж 1 сая 500 мянган төгрөгөөр торгуулах юм.

nomtoi


URL: