Гэрэлтдэг толгойтой загас

141e2e8e0180cdfd8e88f1d4de112b19_x3Эрдэмтэд гэрэлтдэг толгойтой энэ загасыг 1939 онд анх нээн илрүүлжээ. Макропинна Микротосма гэх загасыг хүмүүс “Barreleye” нэрээр нь илүү мэднэ. Атлант, Номхон болон Энэтхэгийн далайгаар нутагладаг энэ өвөрмөц загасны толгой болон нүд нь эрдэмтдийн анхаарлыг ихэд татсан гэдэг. Нэвт гэрэлтэх толгойн хэсэгт нь байх хоёр ногоон бөмбөлөг хэлбэртэй зүйл бол түүний нүд юм. Харин аман дээрх анисан хоёр нүд шиг зүйл нь түүний үнэрлэх эрхтэн гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

Гэрэлтэй үед түүний нүд тод ногоон болох ба сэлж байхад нь нүд нь хөндлөн, харин идэш тэжээлээ олох үед босоо хэлбэртэй болдог аж. Эрдэмтэд түүнийг энгийн загас шиг харж чаддагийг бас тогтоожээ.

Нийтэлсэн: Ж.Тагтаа
MNB.mn

URL:

Tags: