Б.Болороо: Ханийхаа нэрийг сэргээж чадлаа

115

Өнгөрөгч оны зургаадугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө түүний хань Б.Бат-Амгалан харамсалтайгаар амь насаа алдсан явдал. Тухайн үед “Хишиг арвин индустриал” ХХК-д ажиллаж байх хугацаандаа өөд болсон юм. Гэвч шүүх эмнэлгийнхэн Б.Болороогийн нөхрийг хариуцлага алдаж, ажлын байран дээрээ архидан согтуурч байгаад лифтний хонгил руу унаж нас барсан гэж дүгнэсэн. Тэрбээр, нөхрийнхөө хүндийг сэргээж авахын тулд эцэс төгсгөлгүй хөдөлмөрлөсний үр дүнд ханийхаа нэр хүндийг сэргээж авсан тухайгаа өөрийн фейсбүүк хуудаснаа ийнхүү нийтэлсэн байна.

“Шүүх эмнэлгийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр алкохол хэрэглээгүй нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл 2.4 промилл хэмжээ нь согтолтын зэрэг биш тэр дор 19 хоног байж өмхийрч, муудсанаас бий болсон исэлтээс үүдсэн хэмжээ гэж гарсан. Мөн МХЕГ-аар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргахад миний хань БУРУУГҮЙ, КОМПАНИЙН 100%-ийн буруу гэж гарсаан.

Миний эцсийн, цор ганц хүсэл бол ханийхаа нэрийг л цэвэрлэх байсан. Би зорилгодоо хүрсээн, гэхдээ өөрийн сайндаа биш ТА БҮГДИЙН ДЭМЖЛЭГЭЭР. Бид ямар ч зүйлд нэгдэж чадвал ялж болдог юм байна, ҮНЭН илэрдэг юм байна шүү. Эхнээсээ намайг дэмжиж, урам өгсөн, зоригжуулсан, чи ганцаараа биш шүү гэж урагшлах итгэл хайрлаж байсан, хайрлаж байгаа ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.

Худал хуурмаг зүйлтэй эвлэрээд сууж чадахгүй байгааг минь хараад хүсэл, санааг минь ойлгож бүх зүйлд минь хамт байж тэмцсэн ЭЭЖДЭЭ онцгойлон БАЯРЛАЛАА. Тун удахгүй хавтаст хэрэгтэйгээ танилцсаныхаа дараа та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно оо.

БИЕ НЬ ЭНЭ ОРЧЛОНД БАЙХГҮЙ БОЛЛОО Ч ҮР НЬ ҮЛДСЭН ХОРВООД НЭР НЬ ЦЭВЭР ЯВАГ ЭЭ” хэмээжээ.


URL: