Үхрийн өвүү эрэлттэй байна

Малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг хот суурин газар, Улаанбаатар хотын түүхий эдийн “Эмээлт” зах, төвийн бүсийн зарим аймаг, хот, бусад орон нутгаар нэгтгэж үзвэл хонины ноос кг нь хөдөө, орон нутагт 400-600 төгрөгийн хооронд, төвийн бүсийн Төв аймаг, Дархан-Уул, Орхон, Булган болон нийслэлийн “Эмээлт” зах дээр 900 төгрөгийн үнэтэй байна. Ноолуур / бор болон цайвар нь/ кг нь 46.000-50.000 төгрөгийн хооронд байна.

Он гарснаас хойш ямаа, хонины арьс Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудад 1-2 мянган төгрөгөөр нэмэгджээ. Мөн адуу, үхрийн шир 2-4 мянган төгрөгөөр өссөн бол хонь, үхрийн мах аймгуудын хүнсний захад 100, хотод 300-400 төгрөгөөр тус тус нэмэгджээ. Айраг литр нь 2000 төгрөг байна. Үхрийн өвчүү төвийн аймгууд болон нийслэл хотын хүнсний “Хүчит шонхор” захад ,190-250 мянган төгрөг байгаа нь нэгдүгээр сарынхаас үнэ нь хоёр дахин өссөн дүнтэй байна.

Энэ нь цагаан cap дөхсөнийх, түүнээс гадна ууцны үнэ өмнөх жилийнхийг бодвол эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор үхрийн өвчүү авах нь элбэг байгаагаас үнэ өсчээ. Хонины ууц хамгийн хямдхан нь Булган аймаг 80.000-150.000 төгрөг байна. Малын түүхий эд, махны үнийг нэг бүрчлэн сонирхвол:


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих