Таксины жолоочийг хөнөөсөн этгээдийг Архангай аймгаас баривчилжээ

11608

Энэ сарын 12-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт таксины жолоочийн амь насыг хөнөөсөн хэрэг гарсан юм. Уг хэргийг үйлдсэн гэмт этгээдийг өчигдөр Архангай аймгаас баривчилсан байна.

Тодруулбал: Өнгөрсөн мягмар гарагт Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт айлын хашаанаас 54 настай иргэний цогцос олдсон. Тухайн иргэн өмнөх өдөр нь таксинд явахаар гэрээсээ гарсан байна.

Архангай аймгийн мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн алба хаагчид гэмт этгээдийг илрүүлэн, дайчлан баривчилсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.


URL: