Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй “Синчи Ойл”, “Цаст констракшн” ХХК-нд торгууль ногдууллаа

11610

НМХГ-аас Чингэлтэй дүүргийн 2, 3, 10, 12, 18 дугаар хороонуудад барилга угсралтын ажил гүйцэтгэж буй “Саран инж” ХХК, “Саруул сайхан” ХХК, “Синчи Ойл” ХХК, “Энержи кастль констракшн” ХХК, “Цаст констракшн” ХХК, ‘Дөрвөн Зэт” ХХК, “Бридж констракшн” ХХК-иудын үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтэнд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар “Синчи Ойл” ХХК, “Дөрвөн Зэт” ХХК, “Бридж констракшн” ХХК, ‘Цаст констракшн” ХХК нь ажлын байранд эрсдлийн үнэлгээ хийгээгүй мөн ажлын байранд дахь аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч хэвшээгүй, ажлын хувцас өмсөөгүй, дотоод хяналтын журам баталж мөрдөөгүй нийтлэг зөрчлүүд илэрлээ.

Arslan.mn

Илэрсэн зөрчилд “Саруул сайхан” ХХК, “Дөрвөн Зэт” ХХК, “Бридж констракшн” ХХК-иудад 15 заалт бүхий хугацаатай 3 албан шаардлага, 2 албан даалгавар хүргүүлж мөн Зөрчлийн тухай хуулиар “Синчи Ойл” ХХК, “Цаст констракшн” ХХК-иудад торгуулийн арга хэмжээ оногдуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, зөрчил арилгуулахаар улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

 Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

URL: