Б.Идэр-Одын найз охин виртуаль модель байжээ

ider-odКомедиан Б.Идэр-Од хэд хоногийн өмнө @amara.gram нэртэй инстаграм хаягтай эмэгтэйг өөрийн найз охин гэж танилцуулж байсан юм.

Харин түүний танилцуулж байсан найз охин нь Монголын анхны виртуал модель байжээ.

Тэрбээр инстаграм хаягтаа “Виртуал модель @amara_gram … Төсөөллийн ертөнцийн энэхүү охин та бүхэнд гоо сайхан, урлаг, амьдралын вайбтай мэдрэмжүүдийг түгээх болно. Энэ төслийн ард дөрвөн авьяастай 3D артистууд ажиллаж байна. Энэ зун та бүхэнд Aмарагийн тоглосон хөгжмийн клипийг хүргэх болно. Монгол залуусын оюуны бүтээл, хязгааргүй чөлөөт төсөөллийг дэлхийд гараасай гэж хүсэж байна. Good luck team @amara_gram!! Та бүхэн дэмжээд анхны виртуал моделио дагаарай


URL: