Хөл хориог зургадугаар сарын 30-ныг дуустал СУНГАЛАА

38

Улсын Онцгой комисс өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 6 дугаар сарын 30-ныг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Уг шийдвэрийг УОК-ын гишүүдийн 100 хувийн санал УОК-ын 22 дугаар хурлаас гарчээ.

Энэ талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч ”Covid-19 цар тахлын дэлхийн нөхцөл байдал болон дотооддоо халдварыг алдахгүй байх үүднээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргалаа” гэв.


URL: