Дуучин Наагий гал улаан “ВОЛГА” -гаар гангарав

46

Улсын Филармонийн уран бүтээлч, гоцлол дуучин Н.Наранбаатар буюу Наагийг жазз хөгжимд дурладаг залуус андахгүй сайн танина.

Тэрбээр эрэгтэй дуучид дотроосоо хамгийн донжтой хувцасладаг нэгэн. Тэгвэл түүний хувцасны стиль имиджийг эхнэр нь зохицуулдаг гэнэ лээ. Классик чамин загварыг эрхэмлэгч тэрбээр төмөр хүлгээ ч классик болгожээ. Учир нь тэрбээр 1967 оны “ВОЛГА” машинаа засвараас гарган шинэхэн хүлгийн хүчийг үзэж яваа гэнэ.

Энэхүү шинэ машиныхаа талаар тэрбээр бичихдээ,

 

 

5 жил хүлээсэн Волга минь…. .. Машиныг минь аварсан Obocustoms -н сүпер хамт олон мөн сэтгэл гаргаж гар бие оролцсон бүхийл хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлье гэжээ. 

Нэмж хэлэхэд, жазз хөгжмийн хөнгөн хийгээд торгон ая эгшгийн дор хэн хүний сэтгэлийг эзэмдэн дуулагч тэрбээр өнгөрсөн долоо хоногт  “Итгэл” хэмээх нэртэй шинэ цомгоо худалдаанд гарган CU сүлжээ дэлгүүрийн бүх салбараар борлуулж байгаа юм.


URL: