Д.Нарангэрэл: ОХУ-аас өнөөдөр ирсэн 360 оюутнаас 40 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

110

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.27/

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд нийт 5.678 сая халдварын тохиолдол илэрч, 346 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхийд шинээр 92 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барлаа.  Өвчлөлт 18 мянга, нас баралт 1000-аар нэмэгдсэн байна.

Харин дэлхийн 20 оронд өчигдөр шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй. Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 8900 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 54-112-аар нэмэгдлээ. 119 дугаарт 170 дуудлага, шуурхай аппт гадаадын 3 орноос 5 хүн холбогдож, зөвлөгөө авсан авсан байна. Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор 171 иргэн эх орондоо ирсэн бөгөөд зургаан иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан.

Өнөөдөр өглөө ОХУ-аас 360 оюутныг “Алтанбулаг”-аар дамжуулан авчирлаа. Тэднээс 40 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа.  Өнөөдрийн байдлаар 1262 хүн ажиглалтад байна.


URL: