Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан эмгэнэл илэрхийллээ

140

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэж байсан газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Энэхүү харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан эндэж осолдон амь насаа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэнд нь хандаж, гүн эмгэнэл илэрхийллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


URL: