АНУ: Эсэргүүцэгчид Цагаан ордны гадна өвдөг сөгдөн дуугаа хураав

318

Өнгөт арьстан Жорж Флойдыг цагдаагийнхан баривчлах үеэрээ хүч хэрэглэн амь насыг нь хохироосон хэргээс үүдэлтэй эсэргүүцэл, эмх замбараагүй байдал АНУ-д намжихгүй байна. Эсэргүүцэгчид хаа сайгүй эмх замбараагүй байдал үүсгэн, хүч хэрэглэж байсан бол энэ удаад тайван ёслол үйлдсэн талаар ВВС мэдээллээ.

Тодруулбал,  АНУ-ын нийслэл Вашингтон хотноо цагдаа нар өнгөт арьстныг баривчлах үеэрээ хүч хэрэглэснийг эсэргүүцэн Цагаан ордны гадаа жагсагчид өвдөг дээрээ сөгдөн, нэг минут дуугаа хураажээ.

Олон нийтийн сүлжээнүүдэд байршуулсан дүрс бичлэгээс харахад чимээ шуугиан ихтэйгээр эсэргүүцэж байсан олон Ерөнхийлөгчийн захиргааны ойролцоох гудамжинд огтхон ч чимээ аниргүй суусан байна. Дуугаа хураах энэ арга хэмжээ Америкийн бусад хотуудад ч болсон бөгөөд жагсагчдын хамт хамгаалалтанд гарсан цагдаагийн ажилтнууд ч өвдөг сөгдсөн талаар NBC мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн


URL: