О.Цогтгэрэл сонгуулийн сурталчилгаандаа сүүлийн үеийн технологи нэвтрүүлжээ

tolgoi cover photo

Үргэлж шинэ санаа эрэлхийлдэг, шийдэл олдог, бүтээлчээрээ Монголдоо тэргүүлэгч компанийг нэрлэ гэвэл хүмүүс дуу нэгтэйгээр ТЭСО-г онцлох нь гарцаагүй. Монголдоо төдийгүй дэлхийд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон компанийг удирддаг О.Цогтгэрэл сонгуулийн сурталчилгаандаа ч мөн шинэлэг, орчин үеийн технологийг ашиглан, бусдад үлгэрлэж явна. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Увс аймгийн 15

дугаар тойрогт нэр дэвшсэн тэрбээр сонгуулийн сурталчилгаандаа электрон самбар нэвтрүүлжээ. ТЭСО-г дэлхийд гаргасан эрхэм энэ зэргийн шинэлэг санааг

гаргалгүй яах вэ гээд олон нийт ихэд ам сайтай байгаа гэнэ. Энэ нь түүний технологитой илүү ойр байж, шинэ зүйлсийг бүтээн, үйлдвэрлэж, санаачилсаар өдий хүрсэнтэй холбоотой нь мэдээж. 2020 оны сонгуульд АН мөрийн хөтөлбөртөө “Орон нутагт өндөр хурдны интернетийн сүлжээг өргөтгөн, 5G

технологийг нэвтрүүлнэ. Монгол Улсыг бүрэн хамарсан сансрын радио бий болгоно” гэж тусгасан. Үүнийг ажил хэрэг болгоход, хөдөө орон нутгийн тэр тусмаа Увсчууд 5G технологи ашигладаг болоход О.Цогтгэрэлийн санаачилга, сүүлийн үеийн техник технологитой хөл нийлүүлэн алхдаг нь ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой.

 viber_image_2020-06-10_11-32-47 mmmmmmmmmm


URL: