Өнөөдөр Токио-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг хийнэ

54

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр зургаадугаар сард тусгай үүргийн долоон нислэг хийж, гадаадаас 2000 орчим иргэнээ авчрахаар төлөвлөсөн.
Төлөвлөгөөний дагуу энэ сарын 9-ний даваа гарагт Австрали улс руу МИАТ-ийн онгоц анх удаа нислэг хийж, 262 иргэнээ авчирсан. Хоёр дахь нислэгийг өчигдөр Нурсултан-УБ-ын чиглэлд хийж, 175 иргэнээ эх орондоо авчирлаа. Өнөөдөр Япон улс руу Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэг хийх юм. Япон улс руу дөрөвдүгээр сарын 8-наас хойш нислэг үйлдээгүй. Японд сурдаг оюутнуудын хичээл амарсан, санхүүгийн хувьд хүндрэлтэй болсон учраас татан авах шаардлагатай байгаа юм. Тус улсаас  1400 иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн хэмээн ГХЯ-наас мэдээлсэн билээ.


URL: