СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүд ХОРООЛОЛ дундах замд машинд ДАЙРУУЛЖ байна

81

Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 925 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 645 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтсэн аж. Үүний 7 нь хүүхэд байна. Зам тээврийн осолд өртсөн 5-10 насны 7 хүүхдүүд бүгд хорооллын доторх замд гэмтсэн байна.
Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

•    Явган зорчигч мөргөх хэлбэрээр -14
•    Мөргөлдөх хэлбэрээр-4
•    Онхолдох хэлбэрээр-2
•    Үл хөдлөх цэг мөргөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.
Иймд жолооч та хороолол доторх авто замаар анхаарал болгоомжтой, бага хурдтай явж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


URL: