Долдугаар сарын эхний хагаст таван тусгай үүргийн онгоц нисгэнэ

72

УОК-оос гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “44 улсаас 10355 гаруй иргэн буцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ дундаас хамгийн их хүсэлт илгээсэн газар бол Япон, Солонгос, АНУ байна. Иймд долдугаар сард үйлдэх нислэгийн давтамжийг нэмэгдүүлсэн. Хурлаар хэд хэдэн улс руу тусгай үүргийн онгоц нисгэж иргэдээ татан авах  шийдвэрийг гаргасан байна. Үүнд:

-Долдугаар сарын 02-нд  Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг

-Долдугаар сарын 04-нд Япон улсад байгаа иргэдээ татан авах Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг

-Долдугаар сарын 07-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэнэ

-Долдугаар сарын 09-нд Турк улсын Станбул чиглэлийн нислэг

-Долдугаар сарын 15-нд Сөүл рүү транзит нислэг үйлдэнэ

Хятад улсад байгаа нутаг буцах хүсэлтэй 150 иргэнийг ойрын хугацаанд Замын-үүд боомтоор татан авах тухай шийдвэр гарчээ.


URL: