Хятадад халдварын гурван шинэ тохиолдол илэрчээ

5efc1ed4df27a

БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад мягмар гарагт “COVID-19” халдварын гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд дотоодод халдварласан гэж тус улсын Эрүүл мэндийн хорооноос өнөө өглөө мэдээллээ.

 Дотоодод халдварласан тохиолдлууд Бээжин хотод илэрчээ. Тухайн өдөрт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол 10 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Хятадад зургадугаар сарын 30-ны байдлаар халдварын 83534 тохиолдол бүртгэгдсэнээс 78479 хүн эдгэрч, 4634 хүн нас барсан бол 421 хүн эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

Мөн тухайн өдрийн байдлаар эх газрын Хятадад халдварын 1918 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 1839 нь эмнэлгээс гарсан бол 79 хүн эмчлүүлж байна. Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй аж.

Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, мягмар гаргийн байдлаар халдвар авсан хүмүүстэй ойр байсан 6479 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд тухайн өдөрт 703 хүн ажиглалтаас гарсан байна.

Мөн эх газрын Хятадад мягмар гарагт халдварын шинж тэмдэггүй гурван шинэ тохиолдол бүртгэгджээ. Тухайн өдрийн байдлаар 100 ийм тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулсан бөгөөд тэдгээрийн 63 нь зөөвөрлөгдөн иржээ.

Зургадугаар сарын 30-ны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 1205, Макаод 46, Тайваньд 447 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгт долоо, Тайваньд долоон хүн нас баржээ. Мөн Хонконгт 1107, Макаод 45, Тайваньд 437 хүн эдгэрсэн байна.


URL: