Тусгай үүргийн хоёр онгоцоор 420 иргэн эх орондоо ирлээ

15937395485efe891cbd10a

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр орой  20:25 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 256 иргэн ирсэн бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 58, хөгжлийн бэрхшээлтэй 61, өндөр настан 11, жирэмсэн 11, БНСУ-ын цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 53 иргэн байна. Иргэдийг  ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Сүнжин гранд” зочид буудал болон Баянхангай амралт, сувилалд 21 хоног тусгаарлах юм.

Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн хоёр дахь онгоц өчигдөр 22:10 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 164 иргэн ирсэн бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 73, эрүүл мэндийн шалтгаантай 35, хөгжлийн бэрхшээлтэй 14, өндөр настан, асран хамгаалагчтай 5, бага насны хүүхэдтэй гэр бүл 10, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 27 иргэн байна.

 Иргэдийг  ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Сүнжин гранд” зочид буудал болон Баянхангай амралт, сувилалд 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


URL: