Баянбүрдийн тойргийг амралтын өдрүүдэд үе шаттай хаана

header_image_lcseoWE

Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх цэвэр усны шугамын ажил эхлэхтэй холбоотойгоор тодорхой хугацаанд зам хаах талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээлэл хийж байна.

Зайсангийн дулааны шугам солих ажил 80 хувьтай явж байна. Энэ амралтын өдрүүдэд зам засварын томоохон ажлыг хийнэ гэлээ. Тэр дундаа Баянбүрдийн тойргийн замыг хэсэгчлэн хааж засвар хийнэ.

Тодруулбал, Өнөө орой буюу 23:00 цагаас эхлэн маргааш 06:00 цаг хүртэл хааж, амралтын өдрүүдэд мөн тус цагт хэсэгчлэн хааж засварыг нийтэд нь дуусгана. Засварын ажлыг авто замын хөдөлгөөнд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулна гэлээ.


URL: