Хүүхдийн паркийн үйл ажиллагаa хэвийн явагдаж эхлэлээ

230452255e5e0ce49783e8ab00d7ae9f94b4384b

УОК-ын шийдвэрийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамрагдсан, аюулгүй байдлыг хангасан зарим үйлчилгээний газруудыг нээх шийдвэр гаргасны дагуу өчигдрөөс эхлэн Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн үйл ажиллагаагаа нээгээд байна.

Өмнө нь номын сан, музейн үйл ажиллагааг нээж, паб, ресторануудыг 00.00 цаг хүртэл ажиллах зөвшөөрөл олгосон юм. Мөн кино театрын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжтой эсэх талаар холбогдох байгууллагууд судалж байгаа аж.


URL: