ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна

15940138265f02b882d876a

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг энэ сарын 05-06-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” хилийн боомтоор зохион байгуулж байна.

Нийт 200 гаруй иргэн эх орондоо ирэх юм. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


URL: