МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин АН-ын даргын сунгаанд оролцоно

15940247845f02e3502ea04

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн О.Амартүвшин Ардчилсан Намын даргын сунгаанд оролцохоо албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “2020 оны улс төрийн сонгууль болж өнгөрлөө. Ард түмэн сонголтоо хийсэн. АН энэ удаагийн сонгуульд хангалтгүй оролцлоо. Үүнд нөлөөлсөн маш олон шалтгаан байгаа. Бид, манай нам урагшлах ёстой. Нэгдүгээрт, намын гишүүдтэйгээ сайтар ойлголцож, эв нэгдлийг ханган ажиллах ёстой болсон. Хоёрдугаарт, нийгмийн хүсэн хүлээсэн шинэчлэлийг ардчиллын төлөөх, ардчиллыг дэмжигч бүх иргэдтэй хамтарч хийх ёстой.

Өнөөдрийг хүртэл намын алдаа, оноо нь эв нэгдлийг хангаж чадаагүйд байсан. Улс төрийн үл ойлголцол, намын дотоод асуудалтайгаа холбогдсоор өдийг хүрлээ. Намын шинэчлэлийг хийж, эв нэгдлийг хангах боломжтой. Нийгэмд сөрөг хүчний дуу хоолой чухал. Иймд бид нийгэм рүүгээ гарч ажиллах цаг болсон” хэмээв.


URL: