20 нэр төрлийн 3,1 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч устгажээ

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн онд хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийв. Шалгалтад 133 хүнсний дэлгүүр, мухлаг, бөөний худалдааны цэг хамрагджээ.

Хугацаа дууссан, хадгалалтын горим зөрчсөн, нянгийн бохирдол илэрсэн, чанарын шаардлага хангаагүй 20 нэр төрлийн 3,1 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч устган, зөрчил гаргасан 23 иргэн, албан тушаалтанд 570 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Эх сурвалж: “Дорнод”


URL:

Сэтгэгдэл бичих