“Жи тайм”-ын гэх хэргийн шүүх хуралдаан дахин хойшлов

15941747805f052d3c9fc9d

“ЖИ ТАЙМ”-ын гэх тодотголтой Э.Оюунчимэгт холбогдох шүүх хуралдаан товлогдсон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаж дуусаагүй, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболдоос шүүх хуралдаанд гэрч, шинжээч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагт товлов.

Мөн улсын яллагч М.Очбадрахаас гаргасан саналыг үндэслэн шүүгдэгч Э.Оюунчимэгт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээн дээр давхардуулан “Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт” тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

 


URL: