Сайн эцэг эх байхад тустай 10 зарчим

1. Амьдарч буй орчин, гэр орноо хүүхдэд ээлтэй, нөхөрсөг дулаан уур амьсгалтай болгож, хүүхэд айх, санаа зовох зүйлгүй байлгах

2. Хүүхдэдээ юу хийж байгааг нь болон юу хийгээсэй гэж байгаагаа ойлгуулах

3. “Манай гэрт хүн бүр тоглоомоо бусадтай хувааж тоглодог” гэх мэтийн энгийн, цөөн тооны дүрэм зохиож бий болгох, мөрдөхөд хүүхдэд туслах

4. Хүүхдийнхээ сайн сайхан     чанар, үйлдлийг эхлэн олж харах

5. Хүүхдэд цагаа олсон, оновчтой урам, маггаал хайрлаж, тэдний хийсэн сайн сайхан бүхнийг бусад хүн мэдэх боломж олгох

6. Хүүхдийнхээ муу үйлдэл, зан аашийг болж өгвөл үл тоосон дүр үзүүлэх

7. Хүүхдийн хүмүүжлийн сайн тал, сайхан чанарыг батжуулж, гүн төлөвшүүлэх янз бүрийн аргыг хэрэглэх. Жишээ нь: хүүхдийнхээ зурсан зургийг ханандаа өлгөх.

8. Хүүхэд тань юуны төлөө, ямар үйлдэл хийснээрээ магтуулж байгаагаа ойлгодог байх. Тиймээс та магтаалыг бүрэн илэрхийлж байх./ Жаргалмаа гутлын үдээсээ үдчихлээ, сайн байна г.м/

9. Хүүхдийг ямар ааш авир гаргасан, ямар ч үйлдэл хийсэн, та түүнд хайртайгаа, байнга хайрлаж байдгаа мэдүүлэх

10. Хүүхдээ сайн үйл бүтээснийх нь    төлөө урамшуулж шагнаж байх / амттан өгөхөөс зайлсхийгээрэй/

Эх сурвалж: “Налайхын амьдрал”


URL:

Сэтгэгдэл бичих