“Баян Базараа”-гийн дүүмэд хадмуудын ААРХАЛ
Монгол улсын газрын хэвлийг сэндийчиж, газрын баялгийг ухдаг, олон залуусын алтан амиар хөлжсөн Баян тодотголтой Базараа гэгч тэрээр хацар гоо охид, бүсгүйчүүдийн ч амь, амьдралаар тоглодог нэгэн. Өөрөөр хэлбэл “Баян” юм чинь хүүхнүүдийг оймс шигээ солилгүй яах вэ гэсэн дүрэм тэдэн шиг хүмүүст үйлчилдэг биз.
Тэрээр анхны амьдралаа Нараа гэх бүсгүйтэй эхлүүлж, нуган үрийн зулай үнэрлэсэн ч дуучин Д.Оюунтүлхүүртэй сүр дулиантай хурим хийж дэнж хотойтол найрласан. Гэсэн ч тэдний хамтын амьдрал удаагүй юм. Дараагаар 20 нас ч хүрээгүй Б.Оюу гэх бүсгүйг 3 дахь эхнэрээ болгосон байдаг. Мөн л үрийн зулай үнэрлүүлээд төд удалгүй Д.Ариунцэцэг гэх мисс бүсгүйг дараагийн эхнэрээ болгосон. Уг хайрын романсыг тэвчиж чадаагүй Б.Оюу амиа хүртэл хорлох оролдлого хийж байсан дуулиан хэвлэлээр цацагдаад амжсан.
Мисс Д.Ариунцэцэгтэй эхлүүлсэн амьдрал нь бас л удсангүй бараг хүүхэд шахуу Б.Аззаяа гэх дуучин охинтой нэг гэрт орж, 5 дахь эхнэрээ болгоод буй. Ингээд тоочвол хувийн амьдрал нь цэгцрээгүй, янаг амрагийн явдал нь зах замбараагүй энэ эр ”өөдгүй” эрийн жишээ болжээ.
Р.Базараа өнөөдрийг хүртэл салсан эхнэр, хүүхдүүддээ нэхүүлэн байж тэтгэмжээ арай гэж өгдөг тухай зарим эх сурвалж хэлээд буй.
Саяхны нэгэн өдөр Баян Базар дуучин Аззаяа нар хэнз охиныхоо төрсөн өдрийг нүсэр тэмдэглэн Богд уулын энгэрт байрлах зөвхөн гишүүддээ болон томчуулд л үйлчилдэг гэх Highland park-д олон зочид урьж найр цэнгүүн хийж бэл бэнчингээ харуулжээ.
Хүссэн үедээ гадаад дотоодоор аялж зугаалан дээд зэрэглэлийн буудал амралтуудаар хэсэж цагийг өнгөрөөдөг болсон дуучин Аззаяагийн аав ээж нар төрийн албан хаагчид гэж байгаа.
Хүргэн хүүгийн хүчийг үзүүлэн өөрөөсөө олон насаар дүү хадмууддаа амьдрах байр, унах унаа тэргээс нь гадна хандгайтын аманд зуслан хүртэл бэлдэж өөрийн биеэр тохижилтийг нь хийж өгөн ая тал засан үйлчилдэг сайн хүргэн хэмээн Р.Базарааг ойр тойрныхондоо магтаж амнаасаа авдаггүй юм билээ.
Одоо түүний 6 дахь эхнэрийн ч сураг дуулдана. Охин үрээ сайн ханьтай дэр нэгтгэж, элэг бүтэн амьдруулах хүсэл эцэг эхчүүдэд байдаг. Гэтэл нялх балчир, цэцэг цэврүү шиг охиноо “Баян” нэрт энэ мэт эрчүүдэд “тоглуулчихаад” өгсөн хэдэн мөнгөөр нь аархаж, онгирдог ч эцэг эхчүүд байна.
Нэг талаас мөнгөтэй бол нялх балчир ч хамаагүй охид эмэгтэйчүүдээр тоглодог эрчүүд, нөгөө талаас хөрөнгөтэй бол хэнтэй ч нийлэхэд бэлэн охидууд, хэдэн ч эхнэр сольж, хэдэн настай байсан хамаагүй охиноо богтлоод өгөх хүсэлтэй эцэг эхчүүд олширчдээ.
Эх сурвалж: Төр.мн
URL: