Трамп гадаад оюутнуудыг хөөж гаргах шийдвэрээ хүчингүй болгожээ

15947875635f0e86ebaa4b0

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад суралцдаг гадаад оюутнуудыг хичээлээ цахимаар үзэх бол эх орондоо буцах, шилжүүлэх шийдвэрийг долдугаар сарын 6-нд гаргасан юм. Гэвч уг шийдвэрийг эсэргүүцэн АНУ-ын Харвардын их сургууль тэргүүтэй 200 орчим сургууль шүүхэд зарга мэдүүлж, хүчтэй шүүмжлэл дагуулжээ. Улмаар Цагаан ордноос тус шийдвэрийг хүчингүй болгосноо өнөөдөр мэдээлжээ.

Бостон хотын холбооны шүүхэд Харвард их сургууль, Массачусеттсын технологийн институтээс гаргасан заргыг хэлэлцээд дээрх шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан аж. Түүнчлэн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам, Цагаачлал, хилийн хамгаалалын албанаас шүүхийн шийдвэрийг зөв хэмээн мэдэгджээ. Хэрэв Трампын шийдвэрийн эсрэг их сургуулиуд заргалдаагүй бол олон мянган оюутан АНУ-аас хөөгдөх эрсдэлтэй байв. Коронавирусийн цар тахлаас болж олонх их сургууль хичээлээ цахимаар явуулах болсон юм. АНУ-ын хуулийн дагуу гадаад оюутнууд бүх хичээлээ цахимаар үзэхийг хориглосон байдаг бөгөөд энэ нөхцөлд шинээр виз олгодоггүй аж.

Эх сурвалж: Associated Press


URL: