Өнөөдөр Солонгос улсруу тусгай үүргийн нислэг үйлдэнэ

15947847605f0e7bf8e455e

Гадаад оронд байгаа Монгол иргэдийг тусгай үүргийн нислэгээр татан авах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж буй. Энэ сард нийт 15 удаагийн тусгай нислэгээр 3500 иргэнээ татан авахаар төлөвлөөд байгаа аж. Хуваарийн дагуу өнөөдөр буюу долдугаар сарын 20-нд БНСУ-руу тав дахь удаагийн тусгай үүргийн онгоц хөөрнө. Энэ удаагийн нислэгээр 260 иргэн эх орондоо ирэх юм.

Энэ сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмэлтээр Австрали, БНСУ руу шууд болон транзитаар гурван удаагийн тусгай нислэгээр  690 иргэнээ татан авахаар төлөвлөөд байна.


URL: