Реппер Ники Минаж жирэмсэн болжээ

Nicki-Minaj-baby-bump-pregnant

Аварга том өгзгөөрөө алдарт хүрсэн гэхэд хилсдэхгүй дуучин, реппэр Ники Минаж өдгөө 37 настай. Тэрбээр өнгөрсөн онд Кеннет Перритэй хуримласан бөгөөд ийнхүү анхныхаа хүүхдийг өлгийдөн авахад бэлэн болжээ. Ники Минаж өнөөдөр инстаграм хуудсандаа өөрийн жирэмсэн зургаа оруулсан нь олныг шуугиулаад байна. Дуучны ойрын эх сурвалжийн мэдээлснээр Ники Минаж ээж болох гэж буйдаа маш их баяртай байгаа бөгөөд олон жилийн өмнөөс хүсэж байсан зүйл нь биелж, удахгүй төрөх хүүхдээ харахыг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ.

Nicki Minaj pregnant: Rapper confirms she's expecting 1st baby ...

2018 онд Wonderland сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ч дуучин хүүхэдтэй болохыг хүсдэг гэдгээ зарлаад авсан юм. Тэрбээр ээж болсон цагаасаа эхлэн урлагаас завсарлага авч, бүх анхаарал, хайр халамжаа зөвхөн хүүхдэдээ зориулах хүсэлтэй гэсэн шүү.

Эх сурвалж: ЗӨВ.МН


URL: