Замын хажуу руу унасан “Норд бенз” машины жолоочийг аварчээ

15953850375f17a4cd2db1b

Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Хавчигийн ам’ гэдэг газар Ховд аймгийн Алтай сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан иргэн Н-н “Норд бенз” загварын автомашин замын хажуу руу унаж жолооч нь төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 21-ний өдрийн 20:26 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 55 км замыг 21:10 цагт очиж жолооч Н /23 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдсаныг эсэн мэнд гарган тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч С.Сайнбаярт шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ


URL: