Н.Цэлмүүн ахынхаа асуудлаар олон улсын байгууллагад ханджээ

15953848535f17a415054dc

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт энэ сарын 7-нд 5.5 жилийн хорих ял оноосон. Иймд түүний дүү Н.Цэлмүүн олон улсын “Change.org” байгууллагад ханджээ. Тэрбээр “миний ахыг хууль бусаар хорьсон асуудалд анхаарлаа хандуулж, энэ хэргийн үнэн мөнийг ялгаж, суллахад нь анхаарлаа хандуулахыг хүссэн” талаар цахим хуудаснаа мэдээлжээ.

Дэлхийн нийтийн өөрчлөлтийн төлөөх платформ буюу “Change.org” хэмээх байгууллага нь АНУ-д төвтэй, аливаа улсын нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, эрх баригчдын анхаарал, сонорт хүргэж, шийдлийг бий болгохын тулд иргэдийн гарын үсгийг цахимаар цуглуулдаг юм.


URL: