Хайлаастын замд явган зорчигч осолд өртөж, амиа алджээ

15953847105f17a3868d8b1

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Хайлаастын замд өчигдөр буюу долдугаар сарын 21-ны 23.30 цагт явган зорчигч 48 настай Ц зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон ноцтой осол гарчээ. Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах, явган зорчигчид зорчих хэсгээр зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


URL: