Барьцаа, лоббид автсан парламент

Үүрэгт ажлаа барж дийлээгүй УИХ-ын намрын чуулган завсарлаж чадахгүй мунгинаж сууна. 2008 оны сонгуулир амлаад өнөөдөр  биднийг сонгочихвол өнөө маргаашгүй ард түмнээ хувьцаатай, бэлэн мөнгөтэй болгоод өгнө.

Стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулаад улс орноо хөгжүүлээд өгье гээд байж ядаад, хэлсэн ярьсан нь цээжинд нь багтаж ядаад байсан хүмүүс өнөөдрийг хүртэл хэрэлдэж адаг сүүлдээ хуралд ч чадахгүй, завсарлаж ч чадахгүй сууж байна. Нэгэн хөнжилдөө орж  ахаа эгчээ бололцож явсан АН-ынхан сөрөг хүчин байх болсноос хойш шийдэгддэг асуудал байхгүй болов.

Өнөөдөр намрын чуулганы хаалт АН-ын бүлэгт барьцаалагдсан гэхэд хилсдэхгүй. Хоёр намын бүлгийн мэдэгдэж байгаагаар Орон нутгийн сонгуулийг явуулах хугацаан дээрээ тохирч чадвал намрын чуулганыг өндөрлүүлэх боломж бий гэж үзэж байгаа. Үүний зэрэгцээ өчигдөр хралдсан Эдийн  засгийн байнгын хорооны хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлт мөн л үүн дээр нэмнээс болж байна. Сонгуулиар амласан 1,5 сая төгрөг, иргэн бүрт олгох нэг сая төгрөгийн хувьцааг нэгтгэж алт нэгийг нь сонгох хувилбартай болгох саналыг ажлын хэсэг боловсруулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг анхны дүгнэлтээр хэлэлцээд тэгтлээ маргаагүй.

Гэтэл сүүлийн хэд хоногт иргэн бүрт 1072 хувьцаа  олгох төслийг санаачлагчид 1,5 сая төгрөг, хувьцаа тусдаа байх ёстой. Иргэдээ ингэж хуурч болохгүй хэмээн мэдэгдэж маргаан үүсэх болсон. Үнэхээр энэ асуудал анх эхэлж байсан сонгуулийн дараах жилүүдэд тусдаа л явж ирсэн. Сонгуулийн жилд нэгтгэж байгааг иргэд  хэлсээр байгаа. Харин УИХ-ын гишүүд оройтож ухаарсан бололтой.

Үүний шалтгаан нь орон нутгийн сонгуулийн хугацаан дээр тохирох гэсэн бас нэг шантааж гэж харагдаж байна. МАН-ын бүлэг орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулах ямар ч боломжгүй гэж байгаа. АН-ын бүлэг техникийн болоод хүн хүч, цаг хугацаа гээд бүрэн боломжтой. МАН-ынхан УИХ-д өвдөг шороодсон хүмүүстээ дахин нэг туг тойрох боломж олгохын  тулд тусад нь явуулах гээд байна. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар нэг өдөр явах байгаа гэж байна.

Энэ тайлбарыг ах намынхан сонсохыг ч хүсэхгүй байгаа. Тэгэхээр АН-ын бүлгийн дараагийн алхам Засгийн газрын гишүүдийг барьцаалах. Томилогдоод удаагүй байгаа Батлан хамгаалахын сайдын асуудал үүнд өгөөш болж байгаа. Өчидрийн АН-ын  ээлжит хуралдаанаар сайд Ж.Энхбаяр  төрийн албан хаагчдыг үндэслэлгүй ажлаас халсан, тусгай хүчний бэлэн байдалд ажиллах рот бэлтгэх үүрэг өгч ард түмнийхээ эсрэг турхирах гэж байгаа гэсэн шалтгаанаар сайдыг дуудаж бүлгийн хуралдаанаараа байцаах болсон  юм.

эвч Ж.Энхбаяр сайд бүлгийн хуралдаанд оролцох боломжгүй гэснээр хойшиллоо. Харин сайд Төрийн ордны коридорт АН-ын бүлгийн гишүүдийн үэзж байгаа шиг  зүйл батлан хамгаалах яаманд өрнөөгүй гэдэг товч тайлбарыг сэтгүүлчдэд өгөөд явж одсон. Энэ мэт УИХ дахь хоёр намын бүлэг нэгнээ яллаж, гэдийж байхад зарим нэг гишүүдсиймхийг ашиглаж өөрсдийн лоббины хуулийг батлуулахаар зүтгэж байна.

Тухайлбал, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хувийн сургуультай, боловсролоор бизнес хийдэг гишүүд лоббидон анхны хэлэлцүүлгээр батлуулахаар зүтгүүлж байна.

shuud


URL:

Сэтгэгдэл бичих