Реппер Roockie хар тамхины хэргээр 2 жилийн ял авжээ

avatars-000734056432-6ot8wq-t500x500

Хип хоп урсгалаар уран бүтээлээ туурвин сүүлийн үед залуусын дунд багагүй нэр хүндийг олоод байсан залуу Реппэр Roockie буюу буюу У.Мөнхбагана энэ сарын 23-ны өдөр болсон шүүх хурлаар нэг жилийн хорих ял сонсжээ.

Түүний хувьд хар тамхи мансууруулах төрлийн хэрэгт холбогдон ийнхүү аавын хаалга татахаар болжээ. Реппер залууд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа нууцлалтай явагдаж ийнхүү шүүхээс түүнд нэг жилээр хорих ял оноожээ.

Өмнө нь мөн тэрбээр олон нийтийн дунд яриа сэдэв болж байсан нь 2020 оны нэгдүгээр сарын сарын 10-наас 11-нд шилжих шөнө бусдад хутгалуулсан талаарх мэдээлэл юм.

Одоо 23 настай У.Мөнхбаганыг 33 настай  н.Од-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэвлийн тус газарт нь хоёр удаа хутгалж гэмтээсэн нь тухайн үед тогтоогдож байсан билээ.


URL: