Улаанбаатарчуудын бараан өнгийн машин өглөө гэхэд яагаад цагаан саарал цементэнд хучуулсан байдаг гээч…?

12170

-МОНГОЛЧУУД ЗАМ БАРИЛГЫН АЖИЛ ХИЙХ ГЭЖ ХАЛТУУРДАЖ БАЙНА-

2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Стандарт хэмжил зүйн төвийн техникийн хорооны хурлаар батлагдсан MNS6713 : 2018 стандартыг мөрдөөгүйгээс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд Онц ноцтой нөхөж баршгүй гарз хохирол учирсаар байна.

ОХУ, ХБНГУ-уудад мөрдөгдөж байгаа Бетон зуурмаг болон Асфольт бетон зуурмагт дүүргэгч материалаар ордог элс дайрганы физик, механик, химийн шинж чанарын үзүүлэлтүүдийг Шинжлэх ухааны үүднээс нарийвчлан судлаж, энэ талын мэргэжлээр оюутан залуучуудыг нэн яаралтай, дээрх улс орнуудад мэргэжил эзэмшүүлж, сургахгүй бол Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгуудад баригдаж байгаа орон сууцны хорооллууд, дэд бүтэц, авто зам, инженерийн барилга байгууламжууд болон төмөр замын гүүр, бетонон дэр, цэвэрлэх байгууламж, далд уурхайн бэхэлгээ гэх мэт төмөр бетонон хийц эдлэлүүдийг хаа дуртай газрынхаа шороотой элс, хайргаар хийц эдэлхүүнүүд хийсээр байна!!!

Олон давхар барилга, олон арван тэрбумаар үнэлэгдэх автозамд ан цав цууралт үүсч, эвдэрдэг гол шалтгаан

cracking-pitting-driveway Улаанбаатарчуудын бараан өнгийн машин өглөө гэхэд яагаад цагаан саарал цементэнд хучуулсан байдаг гээч...?

Үүний тод жишээ нь Улаанбаатар хотод сүүлийн 20-иод жилийн хугацаанд баригдсан Орон сууцны хорооллууд, оффис цамхагийн барилгууд үнэ цэнэ бүхий олон давхар зочид буудлын барилгууд, олон арван тэрбумаар үнэлэгдэх автозамууд инженерийн барилга байгууламжуудад ан цав цууралтууд үүсч, улмаар хэв гажилтанд орж, эвдрэл гэмтэлтэй барилгууд хэдэн зуугаараа бий болж байна.

Мөн шинээр ашиглалтанд орсон автозамуудын асфальт, бетон зуурмагийн гол дүүргэгч материал болох элс,дайргыг зориулалтын техник технологиор угааж, баяжуулж органик гаралтай шороо, хөрсний ялзмаг, нүүрс, гялтгануур, жонш зэрэг хортой бодисуудыг баяжуулж ялгалгүй байгалиас шууд олзворлож бетон зуурмаг болон асфальт бетон зуурмагт шууд хэрэглэж байгаа нь замын эвдрэл гэмтлүүдийн үр дагаваруудыг бий болгож байна.

Улаанбаатар хот бүхэлдээ хүний уушгийг чулуужуулдаг портланд цементээр амьсгалж байна

Шороо тоос ихтэй, туулын голын шороогоор бетон зуурмаг зуурч, Улаанбаатар хотын барилга байгууламжуудыг барьж байгаа нь портланд цемент нь шороотойгоо гүн бат барьцалдахгүй учраас цемент барилга барих явцад болон барилга баригдсанаас хойших хугацаанд хүний хүчин зүйл болон агаар салхины хүчин зүйлээс агаарт дэгдэж, Улаанбаатар хот бүхэлдээ хүний уушгийг чулуужуулдаг портланд цементээр амьсгалж байна!!!

cement777 Улаанбаатарчуудын бараан өнгийн машин өглөө гэхэд яагаад цагаан саарал цементэнд хучуулсан байдаг гээч...?

Үүний үр дагавар нь мөн л шинжлэх ухааны мэдлэггүйгээсээ болж шороогоор явган хүний зам тавьж, шороогоор барилга барьсантай шууд холбоотой.

Гадаа тавьсан бараан өнгийн машин яагаад өглөө гэхэд бүхэлдээ цагаан саарал цементээр хучуулсан байдаг вэ. Энэ бол дээрх асуудалтай холбоотой нь нотлогдож байна. Үүнийг манай Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон холбогдох байгууллагуудын эрдэм шинжилгээний ажилтнууд дээж авч лабораторийн шинжилгээний хариугаар  баталгаажуулж, зохих арга хэмжээнүүдийг авах ёстой.

Өндөр даацын ачаатай, өндөр хурдтай явж байгаа авто машинуудын механик, динамик ачааллыг хүлээн авч, нягтруулсан хөрсөнд дамжуулж байх гол үүрэгтэй асфальт бетон зуурмагийг зуурч бэлдэхдээ угааж баяжуулсан цахиурын агуулга өндөр ямар нэгэн тоос тоосонцоргүй элсээр мөн 1200 маркаас дээш хатуулагтай уулын хатуу хөх дайргаар дүүргэж, асфальтан зуурмагаа зуурч хийх байтал, хаа тааралдсан газраасаа шороотой элс, хайргаар асфальт бетон зуурч хийснээс болж жил болгон автозамын ослоор олон зуун хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна.

car Улаанбаатарчуудын бараан өнгийн машин өглөө гэхэд яагаад цагаан саарал цементэнд хучуулсан байдаг гээч...?

Энэ нь Олон улсад мөрдөгдөж байгаа болон өөрийн оронд батлагдаад удаж байгаа MNS 6713:2018 стандартыг мөрдөхгүй байгаатай шууд холбоотой.

Улаанбаатар хот болон бусад хотуудад баригдаж байгаа орон сууцны хана, тааз, шал, подвалийн хэсгүүдэд ан цав цууралтууд өгч, салхи нэвт үлээх, далд мантаажийн гэрэл цахилгааны утас болон сантехникийн системүүд гэнэт хагарч, цоорч гэнэтийн аюулууд нүүрлэж байгаа нь дээрх стандартуудыг бетон зуурмагийн үйлдвэрүүд мөрдөж ажиллахгүй байгаатай шууд холбоотой.

Удахгүй борооны улирал эхэлж, хөрсний ус дээшилсэн үед ан цав, цууралт өгсөн барилгын суурь подвалийн хэсгээр грүнтний ус /хөрсний ус/ нэвчин орж тухайн барилгуудыг тогтворгүй /суурь муутай/ болгосоор байна.

Төмөр замын инженерийн барилга байгууламжуудын төмөр бетон хийцийг мэргэжлийн бус хүмүүс удирдаж байгаа нь ирээдүйд аюул дагуулна

Rail-Track-Med-Res Улаанбаатарчуудын бараан өнгийн машин өглөө гэхэд яагаад цагаан саарал цементэнд хучуулсан байдаг гээч...?

Сүүлийн үед төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт нэмэгдэж, төмөр замын инженерийн барилга байгууламжуудын төмөр бетон хийц эдэлхүүн, бетон дэр, багана, дам нуруу, аяган суурь гэх мэт инженерийн маш нарийн хийц эдлэлүүдийг мэргэжлийн бус хүмүүс удирдан зохион байгуулж байгаа нь туйлын харамсалтай байна.

Мэдлэггүй, мэргэжилгүй, дадлагагүй, туршлагагүй өөрийгөө дайчилж, хийж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ талаар нарийн судалгаа хийдэггүй, гадна дотноос мэргэжлийн байгууллагуудаас заавар зөвлөгөө авдаггүй, бие биенийгээ дуурайж, залилан мэхлэж байна.

Зөвхөн мөнгөний хойноос улайран уралдаж, эх орондоо гай тарьж, 10-20 жилийн настай барилга байшингууд, инженерийн барилга байгууламжууд олон зуугаар барьж байгаа нь хүн төрөлхтөнд учруулж байгаа Коронавирусээс илүү эдийн засгийн асар их хохиролтой.

Шууд хэлэхэд Монгол улсын дэд бүтэц, инженерийн барилга байгууламжуудад хэрэглэж байгаа арматурын химийн найрлага, цементний химийн найрлага, элс, дайрганы химийн найрлагыг нарийн тогтоож, судалдаг мэргэжлийн инженер техникийн ажилчид байхгүй. /байсан ч тэд орчин үеийн шинжлэх ухаанаас хол хоцрогдсон/

construction-site-builders-knit-rebar-on-the-roof-dolly-shot-fittings-in-the-foreground_bqkaai2ze_thumbnail-full01 Улаанбаатарчуудын бараан өнгийн машин өглөө гэхэд яагаад цагаан саарал цементэнд хучуулсан байдаг гээч...?

Монгол Улсад инженерийн салбарт ажиллаж байгаа гадаадын компаниудын бизнесийн золиос болж дуусч байна. Тэдний доог тохуу хийж байгаа байдал Монгол Улсын зам барилгын тухай хуулинд ялын бодлого байхгүйтэй шууд холбоотой.

Дотоод гадаадын зам барилгын байгууллагуудын эрх ашиг, мөнгөний золиос болсоор байна бид. БНСУ, БНХАУ-д баригдсан барилгуудад нь ан цав үүсч, суурь, подвалиудад нь ус дүүрсэн тохиолдолд ялын дээд хэмжээ сонсч, цаазаар авахуулах, бүх насаар нь хорих, 25 жилийн хугацаанд ял эдлүүлэх, бага зэргийн зөрчил бол 100 сая Воноос дээш торгуультай хуулийн заалтууд байдаг.

Хүн төрөлхтөний олон зуун жилийн уйгагүй хөдөлмөрөөр бүтэж ирсэн шинжлэх ухааны техник технологи хөдөлшгүй баримтаар нотлогдож ирсэн ГОСТ стандартуудыг хүндэтгэн хүлээн авч, ажил үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхгүй бол бид сүйрч байна.

Төрийн холбогдох яам агентлагуудад удаа дараа хандсан боловч тодорхой үр дүнд гарахгүй байгаад туйлын харамсалтай байна.

Хүн төрөлхтөний сайн сайхны төлөө олон зуун жилийн түүхэн тушлагууд дээр үндэслэж, олон зуун мянган эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн мэргэдүүдийн боловсруулж, шинжлэх ухааны хөдөлшгүй баримт нотолгоогоор баталгаажуулагдсан элс, дайрганы химийн болон физик механикийн стандартуудыг Монголчууд бид хүссэн ч, эс хүссэн ч амьдралд хэрэгжүүлж, улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд чин сэтгэлээсээ оролцож, өөрийн мэдлэг оюунаа дайчлан ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

Барилгын инженер   Ж.Баяраа


URL: