Дарь-Эхийн замаар дайран өнгөрөх дөрвөн нийтийн тээврийн чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орлоо

12244

Дарь-Эхийн авто замаар дайран өнгөрөх нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орлоо

Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 2, 21, 27 дугаар хороо, “Их тойруу”-аас хойш чиглэлд “Дарь-Эх”-ийн 3,3 км авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэхээр болсонтой холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн авто замыг хаана.
Иймд нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн авто замын ажил хийгдэх 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.


URL: