Сидней-Улаанбаатар чиглэлийн нислэгт зорчиж байсан нэг иргэн нас барсан асуудлаархи УОК-ын мэдэгдэл хийнэ

712-1596156560712-159589757068eb88bc377df65f70943310996eac58

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр зорчиж байсан өндөр настай нэг иргэн нас барсан билээ. Энэ тухай Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас иргэд, олон нийтэд хандан дараах мэдээллийг гаргажээ.

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт зорчиж байсан Монгол Улсын иргэн нислэгийн үеэр нас барсан харамсалтай явдал гарлаа.
Улсын Онцгой комиссын Шуурхай штаб энэхүү мэдээллийг нисэх онгоцны ахмадаас хүлээн авсан даруйд Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яамны Консулын газраар дамжуулан талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдон ажиллаж байна.
Талийгаачийн ар гэрийн хүсэлт, уй гашуу тохиосон энэ хүнд цаг үеийг нь хүндэтгэн үзэж, иргэд, олон нийтийн зүгээс ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье.
Улсын онцгой комиссын Шуурхай штабын зүгээс талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

URL: