22-ын товчоо явах замд вагон, том оврын машинтай мөргөлджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Таван шараас Нисэх рүү салах зам буюу 10 буудлын орчимд өчигдөр  /2020*07*31/ 17 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, том оврын ачааны машин, ачааны галт тэрэгтэй төмөр замын гарам дээр мөргөлдсөн байна.

Уг ослын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Чимэдбатаас тодруулахад ”Ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор ирээгүй. Ямартай ч тухайн ослын улмаас хүний амь эрсдээгүй. Хүн бэртэж, гэмтсэн эсэх нь тодорхойгүй байна” хэмээн хэллээ.

9f5a3ac6b2efbf45a1c7916422366ddd ab8bf9b23262881a2ed42847fa0c5179 c092e24a87f9615960d7fbc5920c7100 c4291c7248d36a80a1b320ed9af47719 edbf67d9cac7b4cc7359a1780452725a


URL: