А.Амбасэлмаа: 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

12353

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Наймдугаар сарын 2-ны өдөр нийт 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Эдгээр  шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр  ирсэн хүмүүсийн  давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан гурван хүний давтан шинжилгээ,  ажиглах байранд тусгаарлагдаж байсан найман  хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 30 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ байна.  Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 293 бүртгэгдсэн.

Үүнээс 230 нь эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 63 хүн эмчилгээнд байна. Эмчилгээнд байгаа хүмүүсээс 60 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.


URL: