Хумсаа нуусан муурын байшин уу, эсвэл …

Монголын баячууд дэлхийн энтэй баян болжээ.  Үнэн ажгуу.  Толгой баячуудын том том хаус сүндэрлэсэн “Нүхтийн ам ”-нд “Макс ” группын ерөнхийлөгч Д.Ганбаатар ч өөрийн харшаа сүндэрлүүлээд амжжээ.  Түүний хаус хумсаа нуусан муурынх аятай их энгийн .” Макс “ групп анх 1992 онд “Дөргөн ” ХЭАА нэртэйгээр хоёрхон гишүүнтэйгээр байгуулагдаж экспорт , импортын үйл ажиллагаагаар бизнесийн гараагаа эхэлж байсан бол өдгөө худалдаа , үйлчилгээ , барилга , үйлдвэрлэлийн салбарт нийт 30 шахам салбартай болжээ. Тус группын ерөнхийлөгч ноён Д.Ганбаатар янз бүрийн тэмдэглэлт баяраар өөрийгөө  чамгүй  рекламдаад авдаг нэгэн . Хэрхэн юуны тул тэгж рекламдах шаардлага байдаг юм , бүү мэд. Өнгөрөгч хүүхдийн баяраар л гэхэд асрамжийн газрын өнчин хүүхдүүдэд 500,500 мянган төгрөг өгч шоудсан. Түүн дээрээ хэвлэлийнхнийг бөөн бөөнөөр нь дуудаж , камерийн өмнө “ Би нийгмийн хариуцлагаа ухамсарладаг  хүн “ хэмээн цээжээ дэлдэж харагдсан. Ядарсан хүүхдүүдэд халамж үзүүлэх нь зөв өө зөв , гэхдээ телевиз  радиогүй дуудаж , хэвлэлийн хэдийг амраахгүй гүйлгэхийн хэрэг юун . Хамгийн сүүлд 2011 оны наймдугаар сарын 4-ны өдөр БГД-ийн 16 – р хорооны нутагт дэлхийн стандартад нийцсэн 4-н одтой “Рамада” олон улсын сүлжээ зочид буудал болон “Макс Моол ” худалдааны төвөө нээж , нээлтийн үйл ажиллагаанаас орсон анхны өдрийн орлого 20 сая төгрөг болсон хэмээн бардамнаж байсан. Уг нь юм үзэж дол цохьсон , хуучирсан баян баймаар юм, юунд шинэ баян цээж өвчтэйн илэрхийлэл болж явдаг юм бэ дээ.


URL:

Сэтгэгдэл бичих