Тахилтын авто замаас Авто цогцолбор хүртэлх авто зам, төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлыг эхлүүлээд байна

9c899500e2ab0b662f8428f26e97168e_x3

2020 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих Тахилтын авто замаас Авто цогцолбор хүртэлх авто зам, төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлыг эхлүүлээд байнаТөслийн хүрээнд 1,56 км урт, 14м өргөнтэй зорчих хэсэг /4 эгнээ/, 2 талдаа 1.0м өргөн ногоон байгууламж, 2.25м өргөн явган хүний зам, 0.5м өргөн шороон хөвөө, 2 цэгт ус зайлуулах Ф1000 хоолой, 2 талдаа гэрэлтүүлэг, авто машины 4, явган зорчигчийн 2 нүхэн гарцын ажлууд төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар хөрс хуулалт, ухмал, далан дүүргэлтийн ажлууд график төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.Энэхүү баруун тойруугийн авто замын үргэлжлэл нь Орбит, Тахилтын авто зам болон 22-ийн товчоо чиглэлийн авто замыг холбосон шинэ холбоос зам үүсч , улмаар хотын баруун хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, жигд хуваарилах болон гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах олон талын чухал ач холбогдолтой.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР


URL: