Энэ онд нийслэл рүү 161 тарвага нэвтрүүлэхийг завджээ

-7880707304475039510_850_x_640

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Долдугаар сар тарваган тахлын эрсдэл өндөртэй сар байлаа. Энэ онд 74 удаагийн тохиолдлоор 161 тарвага, түүхий эд эрхтэнийг хот руу нэвтрүүлэхийг завдсан. Мөн долдугаар сард 27 зөрчлийг илрүүллээ. Нийт 11 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, гурав нь батлагдсан.

Түүнчлэн хичээл эхлэх үеэр хөдөө орон нутгийн оюутнууд болон эцэг эхчүүд тарваганы мах, эд эрхтэнийг хот руу оруулах зөрчил нэмэгддэг. Тиймээс хувь хүн бүр хариуцлагатай байх хэрэгтэй” гэдгийг анхаарууллаа.


URL: