Оросын Сталинградад шатахуун түгээх станц дэлбэрч, АНУ-ын Балтимортод том хэмжээний газын дэлбэрэлт боллоо

Russia-explosion-At-least-13-people-have-been-left-injured-1321019Оросын Волгоград (хуучнаар Сталинград) хотод шатахуун түгээх станц дэлбэрч, 13 гал сөнөөгч эмнэлэгт хүргэгджээ. Гал гарсан дуудлага Оросын Онцгой байдлын яамд өглөөний 09:40 минутад иржээ. Ослын шалтгааныг нарийвчлан тодорхойлоогүй байгаа ч шатахууны агуулагч саванд анх гал гарсан гэж үзэж байгаа юм.

АНУ-ын Балтимор хотод орон сууцны хороололд том хэмжээний газын дэлбэрэлт болж, нэг хүн амь үрэгдэж, зургаан хүн хүндээр бэртжээ. Албаныхны мэдээлснээр газыг бүрэн унтраахаар ажиллаж буй бөгөөд түүний дараа дэлбэрэлтийн шалтгааныг тодорхой болгох юм байна.

Эх сурвалж:Cnn


URL: