Хууль, шүүхийн шийдвэрийг хуйлаастай цааш шиг үздэг болжээ

15972045145f336822c78f2

Баяр наадмыг бусниулсан балагтай шийдвэр

Нэг хэсэг нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн талаар хүн бүр ам сайтай, ажил үйлсийг нь магтан сайшааж байлаа. Тус төвийн хамт олон эрүүл мэндийн салбартаа өөрчлөлт, шинэчлэлт хийхэд манлайлан ажиллаж, 2013-2019 онд нийтдээ 27,4 тэрбум төгрөгийн 63 төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Үүний үр дүнд, хүүхдийн болон ахмадын эмнэлэг гэх мэт том, жижиг 14 эмнэлгийг шинээр ашиглалтад оруулж, 22 тасаг нэгжийг шинээр байгуулсанаар хүүхдийн орны тоог 200, насанд хүрэгчдийн орны тоог 160, ахмад настны орны тоог 60 аар нэмэгдэгдүүлж, эмнэлэгийн ажилтны орон тоог 240- өөр нэмж, мэргэшсэн чадварлаг шинэлэг багийг бүрдүүлэн ажиллажээ. Түүнчлэн дүүргүүдийн хэмжээнд анх удаа дурангийн болон мэдрэлийн мэс заслын хагалгааг амжилттай хийж, шат ахисан үйлчилгээг иргэдэд үзүүлэх болсон нь баянголчуудын талархалыг хүлээсэн юм. Энэ бүх амжилт ололтыг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон тухайн үед тус төвийн даргаар ажиллаж байсан Ө.Батжаргалын мэргэжлийн ур чадвар, ажлын арга барилтай холбон үздэг юм. Түүний зохион байгуулах авьяас чадвар, мэдлэг боловсрол нь хамт олныхоо дэмжлэгийг хүрээж байсны үр дүнд богино хугацаанд их амжилт гаргах үндэс болсон гэж үздэг. Тэрээр хамт ажиллаж байгаа 630 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудаа чадварлаг зохион байгуулж, тэдний ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар шат дараатай арга хэмжээ авч байсан нь бусад удирдах албан тушаалтнуудад үлгэр жишээ болж байлаа. Гэвч нэг л өдөр энэ бүхэн орвонгоороо эргэж орхив. Өнгөрсөн оны улсын баяр наадмын өмнөх өдөр буюу 2019 оны долдугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон баярын хурлаа хийж, тэргүүний ажилтнуудаа төр, засгийн болон байгууллагын шагналаар урамшуулахаар цуглаж байтал гэнэтхэн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүмүүс ирж, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас Ө.Батжаргалыг чөлөөлсөн тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарын тушаалыг уншиж сонсгоод шууд газар дээр нь ажлыг нь хүлээлцүүлжээ. Хууль, шүүхийн шийдвэрийг үл тоогсод Чухам ямар учраас ийм шийдвэр гаргасан талаар хамт олны зүгээс асуусан боловч ажил хүлээлцүүлсэн албаны хүмүүс тухайн үед тодорхой хариулт өгөөгүй байна. Харин сүүлд нь эх, хүүхдийн эндэгдэл гаргасан учраас гэх шалтгааныг дурдсан нь бодит байдалд нийцээгүй болохыг хожим шүүхээс тогтоосон билээ. Уг нь эмнэлэгийн даргыг албан тушаалаас чөлөөлсөн тохиолдолд тодорхой заасан хугацаанд мэргэжлийн хүнийг сонгон шалгаруулж удирдах албан тушаалд томилох хуулийн заалттай байтал Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тухайн өдрөө тушаал гаргаж “Ачтан” эмнэлэгт орлогч даргаар ажиллаж байсан гэх З.Балдандугар гэгчийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар шууд томилсон байна. Энэ үйл явц нь улс төрийн нөлөөгөөр захиалгаар хийгдсэн зүйл болох нь илт харагдаж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Ө.Батжаргал шат шатны шүүхэд гомдол гаргасныг тухай бүрт нь шүүх хүлээн авч хэлэлцээд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал нь хууль зөрчсөнийг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх хэсэгт заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэсэн заалтын дагуу НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарт хариуцлага тооцож, Ө.Батжаргалыг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан юм.

Албадан гүйцэтгэхээс айхаа байсан хүмүүс

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Төрийн албаны зөвлөлөөс нийслэлийн удирдлага, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нарт удаа дараа шаардлага, мэдэгдэл, албан бичиг явуулсан боловч хариу өгөхгүй цааргалсаар бараг хагас жил болж байна. Энэ нь хууль, шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж, дураараа дургиж байгаа нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцож, шүүхийн шийдвэрийг албан хүчээр гүйцэтгэхээс өөр аргагүйд хүргэж байна. Уг нь аливаа хэрэг маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хууль, шүүхийн байгууллагаар дамжуулан шийдвэрлүүлж, шүүхээс гаргасан шийдвэрийг иргэн бүр дагаж биелүүлж байх үүрэгтэй билээ. Төрийн албыг аливаа нэгэн улс төрийн хожооны хэрэгсэл мэт үзэж дур зоргоороо авирлахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй.

http://www.zaluucom.mn/read/4ge80b674


URL: