Б.Дашдондог дэлхийн шилдэг продюсерийн чансааны 2-т бичигджээ

48389767_419999861869563_3227332155285700608_oThe Hu хамтлагийн продюсер Б.Дашдондог Billboard сэтгүүлийн шилдэг рок-продюсерийн чансааны 2-т бичигджээ. Түүний ард дэлхийн алдартай олон мэргэжилтэн орсон байна.

2019 оны есдүгээр сард тус хамтлагийн “Гэрэг” цомог Billboardийн чартыг тэргүүлсэн нь Монголын хөгжмийн түүхэнд агуу үйл явдал болсон билээ. 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд Wolf Totem сингл Billboard Hard Rock Digital Songs Sales чансааг тэргүүлсэн бол Yuve Yuve Yu дуу долоодугаар байрт орж байв.

Yuve Yuve Yu, Wolf Totem хоёр дууны клип энэ оны тавдугаар сард 76 сая үзэгчтэй болж, бас нэгэн амжилт тогтоож байлаа.


URL: