“Байерн” энэ улиралд 155 дахь гоолоо оруулж, рекорд тогтоолоо

15974616515f3754931684c

Аваргуудын лигийн  1/4 шигшээд Германы “Байерн Мюнхэн” клуб Испанийн “Барселона”-г 8:2-оор буулгаж авсан билээ.  Ингэснээр Германы клуб энэ улиралд бүх тэмцээнд 155 дахь гоолоо орууллаа.  Өмнө нь  Мюнхэн хотын баг 1972-1973 оны улиралд бүх тэмцээнд 152 гоол оруулж байсан аж. Энэхүү амжилтаа энэ улиралд эвдэж байна.

“Байерн Мюнхэн” энэ улиралд Германы Бундес лигт 100 гоол оруулсан. Тэгвэл одоогоор Аваргуудын лигт 39 гоол оруулаад байна. Үлдсэн гоолуудыг бусад тэмцээнд оруулсан юм.


URL: